Танд тохирох имэйлээ сонго
Хувийн үнэгүй @gemail.mn хаягаас эхлээд байгууллагын өөрийн домэйн дээрх мэргэжлийн имэйл хүртэл — бүгд Монголд байрлах сервер дээр.
- Монголд байрлах сервер
- Вэбмэйл + утасны апп
- Спамаас хамгаалалт
Имэйл хостинг — юугаараа давуу вэ?
Өөрийн домэйн дээр
name@company.mn — байгууллагынхаа нэрээр итгэл төрүүлэх хаяг.
SPF · DKIM · DMARC
Захидал тань спам руу орохгүй, хуурамч илгээгчээс хамгаалагдана.
Хаанаас ч
mail.gemail.mn вэбмэйл, Outlook, iPhone/Android Mail апп.
Бүлэг ба alias
sales@, info@ зэрэг бүлгийн хаяг, дамжуулалт — нэмэлт төлбөргүй.
Шилжүүлэлт
Одоо ашиглаж буй имэйлээсээ шилжихэд манай баг тусална.
Монгол хэлээр дэмжлэг
Тохиргоо, DNS-ийн асуултад инженерүүд туслана.
Гурван сонголт — нэг платформ
Үнэгүй @gemail.mn
Монголд байрлах сервер дээрх хувийн имэйл хаяг — 1 GB багтаамжтай, бүрэн үнэгүй. Утсаараа баталгаажуулаад минутын дотор нээнэ.
- Бүрэн үнэгүй
- 1 GB багтаамж
- Вэбмэйл + утасны апп
Gemail Business
info@company.mn шиг мэргэжлийн хаягууд, бүлгийн хаяг (mailing list), alias — Монголд байрлах сервер дээр. Хаяг тутамд тооцно.
- Хаяг тутамд тооцно
- Бүлэг 500 хүртэл гишүүн
- SPF / DKIM / DMARC
Бизнес имэйл
Тогтмол тооны хайрцагтай имэйлийн багц. Жижиг баг, байгууллагад төсвөө тооцоход хялбар.
- Багцаар тооцно
- Вэбмэйл
- Хайрцгаа өөрөө үүсгэнэ
Асуулт байна уу?
Аль нь надад тохирох вэ?
Хувь хүнд — үнэгүй @gemail.mn. Өөрийн домэйн дээр хэдэн ч хаяг, бүлэг, alias хэрэгтэй байгууллагад — Gemail Business. Тогтмол тооны хайрцагтай багцаар авах бол — Бизнес имэйл.
Домэйн заавал манайд байх ёстой юу?
Үгүй. Аль ч газар бүртгэлтэй домэйнд ашиглана — эзэмшлээ TXT бичлэгээр баталгаажуулна.
Дараа нь өөр сонголт руу шилжиж болох уу?
Болно. Бидэнд хандвал хаяг, захидлыг тань шилжүүлэхэд тусална.
Имэйл хостинг — өнөөдөр эхлээрэй
Асуух зүйл байвал манай баг туслахад бэлэн.